Ким Жон Ун саунд орж буй хүмүүстэй уулзжээ
© KCNA агентлаг

Ким Жон Ун саунд орж буй хүмүүстэй уулзжээ


   Хойд Солонгосын төрийн мэдлийн Цахилгаан мэдээний төв агентлаг тус улсын Кёнсон аймгийн Онпо хотод баригдсан амралтын цогцолборын нээлтэд оролцож буй удирдагч Ким Жон Уны гэрэл зургийг албан ёсоор нийтэллээ. Зураг дээр Ким Жон Ун улаан тууз хайчилж, цогцолборын барилгын ажлыг нарийвчлан шалгаж байна. Уг цогцолборт шавар болон бусад олон төрлийн эмчилгээний төв, сэргээн засах тасаг, төрөл бүрийн саун багтжээ. Энэ нь халуун рашаанд суурилан барьсан тус улсын хамгийн том эмчилгээний цогцолбор бөгөөд байгуулах шийдвэрийг нь Ким Жон Ун анх 2018 онд гаргасан юм. Цогцолбортой танилцах үеэрээ тэрбээр “Ард түмэнд тустай бас нэг ажлыг амжилттай бүтээсэнд та нараар бахархаж байна. Цогцолборын нэгж хэсгүүд бүгд оновчтой байрласан, орчныхоо байгальтай маш сайн зохицжээ” хэмээн хэлснийг Цахилгаан мэдээний төв агентлаг уламжилсан байна. Нээлтийн дараа, саунд орж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй Ким Чен Уны уулзаж байгаа бичлэг өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээгээр тарсан юм.        


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.